Гадаадад амьдарч буй Монгол иргэдийн нэгдсэн өргөдөл

  • by: Bolor L
  • recipient: Mongolian citizens

МОНГОЛ УЛСААС ГАДААД УЛСАД СУУГАА БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД, ЕРӨНХИЙ КОНСУЛ, ЭРХЭМ УИX-ЫН ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ

2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол иргэдийн нэгдсэн өргөдөл

Монгол улсын төрийн тогтвортой байдал, улс төр, нийгмийн эрүүл байдалд сөргөөр нөлөөлж буй авилга, хээл хахууль, шүүх хяналтын байгууллагуудын шударга бус байдлыг тэвчихийн аргагүй болж байгаа нь нийгэмд илт тод харагдаж байна. Гадаадад ажиллаж, амьдарч, боловсорч буй 100,000-д гаруй Монголчууд бид буцаж очиx эх оронтой хүмүүс, тиймд ч өнөөдөр Монголд өрнөж буй олон жигшүүртэй, бохир үйл явдлуудтай хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлэх нь иргэний үүрэг гэж итгэж байна. Тиймээс доорх шаардлагуудыг тавьж байна.

1. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй, УИX-ын дарга, М. Энхболдыг “60 тэрбум” гэх алдагдсан бичлэгийн талаар тайлбарыг сонгуулийн мэтгэлцээнээс өмнө хийхийг шаардаж байна.

2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга, Ц. Сандуйг нэн даруй “60 тэрбум” гэх алдагдсан бичлэгийн талаар өөрийн байр суурь, тайлбар хийхийг шаардаж байна.

3. Энэ асуудлыг шүүж, хянаж байгаа хууль хяналтын байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл хэрхэн бодит, үнэн болохыг иргэний нийгмийн байгууллага болон, УИX-ын гишүүдээс бүрэлдсэн ажлын хэсэг нэн даруй байгуулах.

4. Үүдээд байгаа баримтыг няцаах бодит, бүтэн, баримт иргэдэд үзүүлэн, иргэний нийгмийн байгууллага болон УИX-ын гишүүдээс бүрэлдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө сонсох.

4.1. Иргэний нийгмийн байгууллага болон УИX-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн ажил, дүгнэлтийг иргэд бид өөрсдөө хянах.

Хүсэлт гаргасан Монгол улсын иргэд,

Л. Болор ба

Sign Petition
Sign Petition
You have JavaScript disabled. Without it, our site might not function properly.

Privacy Policy

By signing, you accept Care2's Terms of Service.
You can unsub at any time here.

Having problems signing this? Let us know.